Д.Сумъяа эхний тойрогт Францын жүдочид ялагдлаа
2019/12/12

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн шилдэг бөхчүүд болох мастеруудын тэмцээний хэсгийн барилдаан өнөөдөр 10 цагаас эхэллээ.

 

Тус тэмцээний  эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, “World masters” тэмцээний дөрвөн түрүүг авсан Д.Сумъяа эхний тойрогт Абу Дабигийн Их дуулгын мөнгөн медальт, 21 настай, Францын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгав.

 

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар Германы П.Моритц-д, Д.Амартүвшин Украины Л.Артёмд, 66 кг-д Ё.Басхүү Италийн жүдоч М.Ломбардод тус тус ялагдлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг Мексикийн К.Эдинаг ялж, дараагийн тойрогт Азербайжаны жүдоч Л.Алиеватай барилдах гэж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд эхний өрсөлдөгчөө ялсан. Харин 66 кг-д Г.Хэрлэнгийн хувьд мөн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Германы бөх С.Сеидлтэй оноолт таарч ялаад байна.

 

"Мастеруудын" тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 228, эмэгтэй 218, нийт 446 жүдоч оролцож байна. Харин манайхаас эрэгтэй 13, эмэгтэй 7, нийт 20 бөх барилдаж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404