Зургаан цаг гаруй зүрх нь зогссон эмэгтэйг “амилуулжээ”
2019/12/06

Испанийн эмч нар осгосны улмаас зургаан цаг 30 минутын турш зүрх нь зогссон 34 настай британи эмэгтэйг сэхээн амьдруулсан тухай “Vanguardia” сонинд мэдээлсэн байна.

 

Одри Мэш гэдэг уг эмэгтэйд тохиолдсон явдал 11 дүгээр сарын 3-нд болжээ. Гэвч Берселона хотын “Vall d'Hebron” эмнэлгийн эмч нар “онцгой тохиолдлын” талаар дөнгөж пүрэв гарагт мэдээлсэн байна. Британи эмэгтэй нөхрийн хамт Каталонийн Пиренейн нуруунд алхаж байх үед цаг агаар муудаж, улмаар ухаан алджээ. Нөхрийнх нь ярьснаар, эхнэрийнх нь судас цохилохгүй, амьсгалахгүй байсан байна. Аврагчид ирэх үед Мэшийн биеийн температур Цельсийн 18 хэм болж хөрсөн байжээ.

 

Эмэгтэйг сэхээн амьдруулахын тулд эмч нар экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн систем ашигласан бөгөөд түүний тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг нь сэргээж чадсан байна. Мэшийн хуруу нь мэдээгүй болсноос бусдаар мэдрэлийн тогтолцоонд өөр хүндрэлүүд гараагүй нь эмч нарыг гайхшруулжээ.

 

Эмнэлгийн ажилтан Эдуард Аргудогийн ярьснаар, британи эмэгтэйг сэхээн амьдруулахад түүний тархины байдал гол хүчин зүйл болжээ. “Тархи хурдан хөлдөж, зүрх нь зогсохоос өмнө тархины хүчилтөрөгч эрс багассан байсан” гэж тэрбээр ярьсан байна.

 

Зүрх нь ийм удаан хугацаагаар зогссон өвчтөнийг сэхээн амьдруулсан хосгүй тохиолдол Испанид анх удаа тохиолджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404