Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо
2019/12/06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгох журамтай. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо.

Тэтгэлэг олгох ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох талаарх зарлигийг уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа нар шалгарсан 30 суралцагчид тэтгэлэг гардуулж, сурлагын амжилт хүслээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404