Цэцэрлэгийн автобусанд унтаж үлдсэн хүүхэд нас баржээ
2018/08/02

Өмнөд Солонгос улсын засгийн газраас тус улсын цэцэрлэг болон бага сургуулийн сурагчдын автобусанд "Sleeping child check" дохиолол суулгахаар болжээ.

Автобусны хамгийн ард байрлуулсан дохиолол нь жолооч машинаа унтраах үед гэрэл асч дуугарах ба жолооч дохиоллыг өөрийн биеэр очиж унтраахдаа, автобусанд хүүхэд унтаж үлдсэн эсэхийг дахин шалгах боломж олгох юм байна.

Өнгөрсөн долоо хоногт нэгэн цэцэрлэгийн автобусанд 4 настай хүүхэд унтаж үлдсэнийг хэн ч анзааралгүй орхисоноос 40 градус хүрсэн халуун өдөр 8 цаг ганцаараа байсан хүүхэд амь насаа алдсан хэрэг гарчээ.

Ийм харамсалтай хэрэг жилд дунджаар нэг удаа гарч байгаатай холбогдуулан Солонгос улс энэхүү арга хэмжээг авахаар болсон байна.

Автобусанд хүүхэд үлдсэн эсэхийг шалгах дохиоллын систем тус бүрийн үнэ 300.000 вон буюу монгол мөнгөөр 630.000 төгрөгийг улсаас гаргах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404