“Аланы” ОУ-ын тэмцээнд Манай улсаас найман тамирчин оролцоно
2019/12/02

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор манай улсаас найман тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо морджээ. 

Багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д спортын мастер А.Эрдэнэсайхан, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, З.Сумъяабазар, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм байна. Тэмцээнийг олон улсын шүүгч Л.Жаргалсайхан шүүх аж. Гурав дахь удаагаа болох шагналын сан өндөртэй тус тэмцээнд түрүүлсэн тамирчин 5000, мөнгө 2000, хүрэл медальтан болон түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1000 ам.долларын шагнал хүртэх ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404