Монелын 8,11,15 гудамжинд Булгын усны төсөл хэрэгжүүлж байна
2019/11/29

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Мэндбаяр болон 5 дугаар хорооны Засаг дарга Б.Ган-Эрдэнэ нар иргэдийн ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус хорооны Монелын 8,11,15 гудамжны булгын ус халиа үүсгэж, хүндрэлтэй нөхцөл байдал бий болгоод буй байршлуудад  ‘’Дэзэрэт’’ олон улсын энэрэлийн байгууллагатай хамтран  Булгийн усны төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус ажлын гүйцэтгэлийг Стандарт дээвэр ХХК хийж байгаа бөгөөд ажлын явцтай дүүргийн Засаг дарга Т.Баясах, ‘’Дэзэрэт’’ олон улсын энэрэлийн байгууллагын удирдлагууд болон албаны бусад хүмүүс танилцлаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404