Маргааш "Хичээх өдөр"
2019/11/28

Тээврийн цагдаагийн албанаас "тэд хоног үлдлээ" гэсэн зурагт хуудсыг соошл орчинд гаргаж, иргэдийн дунд таавар үлдээгээд байсан. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ийг "Хичээх өдөр" хэмээн зарласантай холбоотой зурагт хуудас байжээ.  Энэ талаар өнөөдөр тус албанаас мэдээлэл хийсэн юм. 

Маргааш арваннэгдүгээр сарын 29, "Хичээх өдөр".   Энэ өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэний дуу хоолойг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө, уриалга хүргэж өнгөрүүлдэг бөгөөд энэ жил ч уламжлалаа хадгалах аж. 

Мөн маргааш зургаа дахь жилдээ зохион байгуулах "Хичээх өдөр"-өөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаах юм байна. Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.
Дашрамд дурьдахад, манай улсад  хоногт дунджаар 2 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 15-20 хүн бэртэж, гэмтдэг аж.  250 гаруй авто осол гарч, 500 орчим тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гардаг байна.  Тэгвэл 2018 онд зам тээврийн ослын улмаас 46 хүүхэд нас барж байж. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 49 хүүхэд амь насаа алджээ.  

Тиймээс иргэд нэг өдөр гэлтгүй үргэлж л замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хурдаа тохируулж, хичээцгээе гэдэг уриалгыг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж байна. Өнгөрсөн жил "Хичээх өдөр"-өөр зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, ердөө 4 хүн л бэртэж, гэмтсэн аж. Зам тээврийн осол 40 орчим хувиар буурчээ.  2020 ондоо бид жилийн турш хичээж чадвал 500 иргэнийнхээ амь насыг аварч, 5000 хүнээ бэртэж, гэмтэхээс сэргийлж чадах нь. Тиймээс нийтээрээ жилийн турш хичээцгээе.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404