БНХАУ: Хонконгийн тогтвортой байдлыг сүйтгэж байгаа этгээдүүдийг тэвчихгүй
2019/11/27

Хонконгийн тогтвортой байдалд заналхийлж байгаа этгээдүүдийг тэвчихгүй гэж Хятадын удирдлага үзэж байгаа гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд Хонконгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхдөө онцолжээ.

 

"Хонконг бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг. Хонконгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сүйтгэж байгаа этгээдүүдийг бид тэвчихгүй" хэмээн одоо Япон улсад ажлын айлчлал хийж буй Ван И мэдэгджээ.

 

Харин Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Японы засгийн газар Хонконгийн нөхцөл байдлыг сайтар ажиглаж байгаа хэмээсэн байна.

 

"Хонконг бол манай нэн чухал түнш, бид эдийн засгийн нягт хамтын ажиллагаатай. Нэг улс хоёр систем зарчмын хүрээнд оршин тогтнох чөлөөтэй, нээлттэй Хонконгийг цаашид хөгжүүлэх нь бидэнд чухал" хэмээн Ёсихидэ Суга мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Хонконгийн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр ардчиллын хөдөлгөөнийхөн 452 суудлаас 396 буюу нийт суудлын 90 орчим хувийг авсан байна.  Ингэснээр дүүргийн зөвлөлүүд дэх суудлуудын 75 хувийг эзлэж байсан Засгийн газрын талыг баримтлагчид ялагдал хүлээсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404