Япон улс Хойд Солонгосын эсрэг хүчээ нэмнэ
2018/07/31

Япон улс АНУ-ын “Lockheed Martin” зэвсэг үйлдвэрлэгч компаниас пуужингийн довтолгооноос хамгаалах системд шаардлагатай радаруудыг авахаар болжээ. Нэг нь л 1.21 тэрбум долларын үнэтэй энэхүү радаруудын тусламжтайгаар Япон улс Хойд Солонгосын баллистик пуужингийн аюулаас улс орноо хамгаалах аж. Гэхдээ АНУ-ын энэхүү радарын системийг суурилуулахад ирэх 30 жилийн хугацаанд 4.2 тэрбум доллар зарцуулах юм.

Японы Батлан хамгаалахын сайд Исунори Онодера “Хойд Солонгосын цөмийн зэвсэг манай улсад шууд заналхийлэл учруулж байна” гэжээ. Дээрх арга хэмжээ нь Японы цэргийн хүчийг нэмэгдүүлэх сүүлийн үеийн алхам гэдгийг Исунори Онодера хэлсэн байна.

Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын пуужингийн туршилтуудтай холбоотойгоор цэргийн хүчээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Эх сурвалж: Зиндаа.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404