Өвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олджээ
2019/11/22

Орчин үеийн Хятад улсын нутаг дэвсгэрт 4000 гаруй жилийн тэртээ оршин байсан асар том боомт хотын балгасыг тус улсын археологичид олж илрүүлсэн байна. 1.38 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий эртний суурин Өвөр Монголын өөртөө засах орны одоогийн Циншуйхэ хошууны нутаг дэвсгэрт оршин байжээ.

 

"Эртний хотын хаалга бүхий хана нь урьд өмнө олдсон хамгаалах бэхлэлтүүдээс хамгийн эртнийх нь юм" гэж Өвөр Монголын өртөө засах орны Соёлын дурсгал, археологийн өвийг хамгаалах албаны захирал Зяньэнь Цао ярьсан байна.

 

Эртний суурин нь Шар мөрний цутгал Хүрэн голын хойд эрэгт байрладаг байжээ. Уг сууринг дотор болон гадна хот гэж хуваажээ. Уг хот нь ажиглалтын цамхагтай бөгөөд түүний оршин суугчид гол хаалганы эргэн тойронд хавирган сар хэлбэртэй бэхлэлт хийж, дайсны довтолгооноос хамгаалахын тулд суваг шуудуу ухжээ.

 

Археологичид малтлага хийх үеэрээ хотын бэхлэлтээс гадна хүн суудаг байшингууд, зоорь, булш олсон байна. Энэхүү нээлт нь МЭӨ 2 мянган жилийн өмнө Шар мөрний сав газарт оршин байсан неолитын хожуу үеийн соёлыг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404