Г.ЗАНДАНШАТАР ХҮҮХЭД БАГАЧУУДТАЙ УУЛЗЛАА.
2019/11/21

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 30 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар 2019 оны 11 сарын 20 өдөр Төрийн ордонд хүүхэд багачуудынхаа төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад шилдэг манлайлагч, хүүхэд бүрийн дуу хоолой болох нас насны 25 хүүхдүүдийн төлөөлөл оролцсон.
Их Хурлын Дарга Г.Занданшатартай хүүхэд насных нь тухай сонирхолтой яриа өрнүүлж, аав хүн, Улсын Их Хурлын Даргын хувьд хүүхэд багачуудынхаа хөгжил, хамгааллын талаар юу санаж бодож, цаашдаа хүүхдүүдийнхээ төлөө хэрхэн ажиллах талаар нь ярилцсан юм. Уулзалтад оролцсон хүүхдүүд өөрийн авьяасаар бэлэг барьж мэндчилгээ дэвшүүлж халуун дулаан уур амьсгалтай уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Дарга нийт хүүхэд багачууддаа амлалт өгсөн юм.
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд улс орон бүр хүүхэд багачуудынхаа өмнө үүрэг хүлээж амлалт өгч байгаа бөгөөд Монгол улс хүүхэд багачууддаа 5 амлалтыг өгч байна.
Хүүхэд бүрийн төлөө хамтдаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404