Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
2019/11/21

 11 дүгээр сарын 21-ний 05:27:10 секундэд Говь-Алтай аймгийн Цээл сумаас урд зүгт 20км-т 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт Цээл сумын төвийн иргэдэд мэдрэгдсэн, одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаарх мэдээлэл Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт ирээгүй хэмээн тус газраас мэдэгдлээ. Тус сумын холбогдох албаныхан одоогоор ойролцоох газар нутагладаг малчдад газар хөдлөлт хэрхэн мэдрэгдсэн тухай мэдээлэл авахаар ажиллаж байгаа ажээ. 

Говь-Алтай аймагт 2019 он гарснаас хойш ийнхүү гуравдахь удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404