Хонконгийн бизнес эрхлэгчийг Сингапураас албадан гаргажээ
2019/11/21

 БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүсэд болж буй Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг дэмжих зорилгоор Сингапурт зөвшөөрөлгүй арга хэмжээ зохион байгуулсан Хонконгийн бизнес эрхлэгчийг тус хот улсаас албадан гаргасан тухай  “The Straits Times” сонин мэдээлжээ.

 

“Сингапурт зоогийн газрын сүлжээ эзэмшдэг Хонконгийн оршин суугчид цагдаагийн байгууллагаас хатуу анхааруулга өгч, түүнийг нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хориглосон” гэж хууль сахиулах байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.  Эсэргүүцлийн жагсаалын өөр нэг зохион байгуулагч болох 1990 онд Хонконгоос Сингапурт ирсэн нутгийн оршин суугч мөн цагдаад бүртгэгджээ. Уг хоёр эрэгтэйг мягмар гарагт БНХАУ-ын Элчин сайдын яаманд дуудсан гэж “The Straits Times” сонинд мэдээлсэн боловч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Хонконгийн жагсагчдыг дэмжих арга хэмжээ Сингапурын төвд орших нэгэн бааранд 10 дугаар сарын 10-нд болжээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404