Ерөнхийлөгч НД-ын шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавина
2019/11/19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр ирэх оны төсвийн талаар Ерөнхийлөгчийн байр суурийг хэвлэл мэдээллийнхэнд дамжуулав.

Тэрбээр "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавихаар бэлтгэж байна" гэсэн бөгөөд "Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөвт НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлж, 167.2 тэрбум төгрөг нэмэлт орлого олох дээр хэсэгчлэн хориг тавина. Хоригийг хүлээж авбал НДШ 23 хувь болгож бууруулах хуулийн өөрчлөлтийг УИХ хийнэ. “Капитал” банкинд алдсан НДШ-ийн 238 тэрбум төгрөгөө олж авбал шимтгэл нэмэхгүй шийдэж болно" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404