Лозанне 2020 өвлийн наадмын тасалбар пүрэв гарагт зарагдаж эхэлнэ
2019/11/19

Швейцарын Лозанне хотноо 2020 онд зохион байгуулах Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын тасалбарыг энэ долоо хоногийн пүрэв гарагийн 11 цагаас цахимаар худалдаалж эхэлнэ гэж уг наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлжээ.

Нээлтийн ёслолын тасалбарууд ангиллаасаа хамааран өөр өөр үнэтэй байх бөгөөд гэр бүлийн тасалбарыг мөн худалдаанд гаргах ажээ. Уг тасалбарыг авсан үзэгчдэд аяллын карт өгөх бөгөөд үүнийг ашиглан ёслолын өмнөх болон дараах 3 цагийн хугацаанд Лозанне хотын нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой гэнэ.

2020 оны Залуучуудын Өвлийн Олимпын наадам Лозанне хотноо нэгдүгээр сарын 9-22-нд болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404