Трамп: Баярлалаа, Ким Чен Ун
2018/07/28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд Солонгосын хойгт өрнөсөн дайны жилүүдэд амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарилыг нутагт нь буцаасанд талархлаа илэрхийлжээ. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудастаа жиргэснийг ТАСС агентлаг уламжлав.

АНУ-ын төрийн тэргүүн твиттертээ "БНАСАУ-аас АНУ руу Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарил удахгүй илгээгдэх болно. Олон жилийн дараа олон гэр бүлд энэ нь “агуу мөч” байх болно. Баярлалаа, Ким Чен Ун" хэмээн жиргэсэн байна.

Өмнө нь Цагаан ордноос баасан гаригт БНАСАУ АНУ-д Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг өгөхөөр болсон талаар мэдэгдсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон Ким Чен Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн цэргийн албан хаагчдын үлдэгдэл шарилыг шилжүүлэх тухай хэлэлцээрт хүрсэн байдаг.

Солонгосын дайн, зэвсэгт мөргөлдөөн нь БНАСАУ, БНСУ дайны гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор дууссан билээ. Вашингтон Пхеньянтай дипломат харилцаа тогтоогоогүй. Зургадугаар сард Сингапурт болсон хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Вашингтон аюулгүй байдлыг хамгаалах, Пхеньян цөмийн зэвсэглэлээс ангижрах тухай баримт бичигт тус тус гарын үсэг зурсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404