Ц.Элбэгдорж: Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй
2019/11/18

Ц.Элбэгдорж сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа асуудлаар өөрийн нүүр номоороо дамжуулан тайлбар өглөө. Тэрбээр гадаадад, олон улсын байгууллагуудын урилгаар олон улсын чуулга уулзалт, хурал зөвлөгөөнд оролцоод явж байгаа юм байна.  Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч   "Олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал цуглаан, зөвлөгөөнд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна.  Зарим нь намайг оргож зугатсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна.  Би зугатаад хаачих вэ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал зөвлөгөөн,  уулзалтынхаа урилга хөтөлбөр мэдээлэл хүргүүлсэн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол  Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүн  кино зохиолоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй.  Ойрын хоногуудад хөтөлбөрт тусгачихсан үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо заавал очно" гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404