ХҮҮХЭД ХУУЛЬ-2019 дэмжээ тэмцээний болж өнгөрлөө
2019/11/18

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран #ХҮҮХЭД ХУУЛЬ-2019 дэмжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Өсвөр үеийнхний бухимдлаа тайлах, бусдыг даган дуурайх явдал нь согтууруулах ундаа, тамхины хэрэглээний гол шалтгаан болж байгаа бөгөөд 13-17 насны хүүхдүүдэд чиглэсэн оновчтой арга хэмжээ авах хэрэгцээ шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлаар 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргээс хүүхдийг урьдчилан сэргийлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.

Шүүгчээр: НГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мандах, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг, зохиолч найруулагч Л.Ариунболд нар шүүлээ.
1-р байр: СБД-ийн 4-р сургууль / ХАР ИРВЭС/ баг
2-р байр: БГД-ийн 28-р сургууль /СЭЦЭД 28/ баг
3-р байр: БНД-ийн Гүн Галуут цогцолбор /НҮДЭЭ НЭЭ/ баг тус тус шалгарлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404