"1072 хувьцаа"-ны хэлэлцүүлэг хойшиллоо
2019/11/12

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсохоор байлаа. Гэвч УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн А.Сүхбат “1072 хувьцааны асуудлаар сайдыг байлцуулж мэдээлэл хийж, асуух зүйл байна” гэсэн юм. Гишүүн Ё.Баатарбилэг “Энэ асуудлыг салбарын сайдыг байлцуулж ярих нь зөв. Олон байгууллагын төлөөлөл ирсэн байгаа. Сайдыг байх хугацаанд дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Ингээд уг асуудлыг хойшлуулах горимын санал хураалт явуулахад өргөдлийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийнх олонхи дэмжлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404