Т.Амарзаяа гурав дахь удаагаа Дэлхийн цомын тэмцээний аваргаар тодорлоо
2019/11/09

"AWPC" холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Благовешенск хотод зохион байгуулагдав.

Тэмцээнд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн тамирчин, Монгол Улс болон ОХУ-ын олон улсын хэмжээний мастер, дэлхийн таван холбооны аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, ахлагч Т.Амарзаяа тэмцээний -110кг-ын жинд RAW хэрэглэлгүй пауэрлифтингийн төрөлд штангтай суулт 320 кг, штангтай хэвтээ шахалт 200 кг, штангтай газраас таталт 265 кг нийт 785 кг-ыг өргөж алтан медаль хүртэн бүх тамирчдын аварга буюу Абсолют цомын эзэн болж, гурав дахь удаагаа Дэлхийн цомын тэмцээний аваргаар тодорлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404