Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах өрхийн судалгааг хийж байна
2018/07/28

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа”-г 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд авах аж. 

Тодруулбал, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 790 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийг тавдугаар сарын 30-нд баталсан юм.

Хуульд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заажээ. Үүний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг авч буй юм. Иймд иргэд дээрх судалгаатай холбоотой мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404