Хөлбөмбөгийн 19 хүртлэх насны шигшээ баг өнөөдөр Японы багтай тоглоно
2019/11/08

 Азийн 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ багийн залуус хоёр дахь тоглолтоо 11 дүгээр сарын 08-ны 17 цагт Японы шигшээтэй хийнэ.

 

Японы 19 хүртэлх насны шигшээ баг нь 2018 онд Азийн 19 хүртэлх насны АШТ-ий шөвгийн дөрөвт шалгарч байсан хүчтэй баг юм. Тэд хэсгийн шатанд Монголын залуучуудын багтай учраа таарч 7:0-ээр хожиж байсан билээ. "Залуу самурайнууд" "J" хэсгийн эхний тоглолтоо Гуамын шигшээ багтай хийж 10:0-ээр бут ниргэсэн бол манай баг талбайн эзэн Вьетнамын шигшээд 3:0-ээр хожигдсон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404