19 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГИЙН ЭХНИЙ ӨРСӨЛДӨГЧ ВЬЕТНАМ
2019/11/05

19 ХҮРТЭЛХ НАСНЫ ШИГШЭЭ БАГИЙН ЭХНИЙ ӨРСӨЛДӨГЧ ВЬЕТНАМ

2020 онд зохион байгуулагдах АХБХ-ны 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт манай улс багтан өрсөлдөж байгаа билээ. Энэ шатны тоглолтууд маргааш Вьетнам улсын Хо Ши Мин хотод эхлэх бөгөөд манай 19 хүртэлх насны шигшээ багийн залуус нээлтийн тоглолтоо эзэн багийн эсрэг хийнэ.

Өнөөдөр тэмцээний өмнөх хэвлэлийн хурал Хо Ши Мин хотын REX зочид буудлын хурлын танхимд болж, оролцогч 4 багийн ахлах дасгалжуулагч оролцлоо.

Монголын 19 насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик:

"Талбайн эзэн орны багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт хүндхэн болно гэдгийг мэдэж байна. Бидэнд довтолгоо бүр, хамгаалалт бүр, бөмбөг бүр, дамжуулалт бүр маш чухал байх болно." хэмээн Вьетнамын эсрэг хийх тоглолтын өмнөх сэтгэгдлээ хуваалцлаа.

Уг тоглолтыг Вьетнамын телевизүүд шууд дамжуулах бөгөөд бид шууд үзэх холбоос тодорхой болбол та бүхэнд шуурхай хүргэх болно.

19 хүртэлх насны шигшээ багийн залуустаа амжилт хүсье.

Вьетнам 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404