Бодибилдинг фитнессийн 2019 оны ДАШТ Чэжү-д болно
2019/11/04

Бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 8-10-нд БНСУ-ын Чэжү арал дээр зохион байгуулна.

 

Энэ жилийн ДАШТ-д Монголын Бодибилдинг фитнессийн холбооны 16 тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр /2019.11.04/ эх орноосоо мордлоо. Дэлхийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа танилцуулж байна.

 

Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд ангилалд: Б.Хэрлэн, бодибилдинг 55 кг болон мастер 40-49 насны ангилалд: Ч.Мянганбилэг, бодибилдинг 60 кг-д Э.Энхманлай, бодибилдинг 80 кг болон мастер 50-59 насны ангилалд:С.Дуламрагчаа, эрэгтэй атлетик 182 см ангилалд: Б.Хүсэлтүвшин, эрэгтэй спорт модель 170 см ангилалд: Б.Лхагвадорж, эрэгтэй спорт модель 170 см ангилалд тамирчин С.Нарангэрэл, эрэгтэй спорт модель +180 см болон фитнесс ангилалд:Ж.Баянмөнх, эмэгтэй атлетик -165 см болон 30-39 насны ангилалд: Г.Гансаруул, эмэгтэй атлетик -165 см болон 40-өөс дээш насны ангилалд: Х.Далайжаргал, эмэгтэй атлетик +165 см болон 40-өөс дээш насны ангилалд тамирчин З.Ариунаа, Эмэгтэй модель -155 см болон фитнесс ангилалд: Д.Энхбилэг, эмэгтэй модель 40-өөс дээш насны ангилалд: З.Оюун-Ундрах, эмэгтэй спорт модель -165 см болон 30-аасс дээш насны ангилалд:Б.Адъяахүү, эмэгтэй спорт модель -165 см болон 30-аас дээш насны ангилалд: Б.Солонго, эмэгтэй спорт модель +165 см ангилалд: Н.Анужин нар тус тус өрсөлдөнө.

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404