Лаост 19 хүн амиа алдаж, 49 хүн сураггүй алга болоод байна
2018/07/26
Лаосын өмнөд нутагт баригдаж байгаа усан цахилгаан станцын далан нурсны улмаас одоогийн байдлаар 19 хүн амиа алдаж, 49 хүн сураггүй алга болоод байна гэж тус улсын Аттапеу мужийн захиргаа мэдээлжээ.
Энэхүү далан нурснаас болж Аттапеу мужийн Санамкей дүүргийн хэд хэдэн тосгон үерт автсан байна. Үүний улмаас 1300 айл өрхийн 6000 орчим хүн үерт өртөөд байна гэж Санамкей дүүргийн захирагч Боунхом Поммасане мэдэгдээд, одоогийн байдлаар 2851 хүнийг үерийн аюулаас авраад байна гэж дурдлаа.
Мөн тэрбээр, бидний дараагийн хийх ажил бол сураггүй алга болсон хүмүүсийг яаралтай олох явдал юм гэж мэдэгдэв.
Лаосын “Xe Pian Xe Namnoy” эрчим хүчний компанийн барьж буй энэ усан цахилгаан станц нь 410 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ажил төлөвлөгөө ёсоор үргэлжилсэн бол 2019 онд ашиглалтад орох ёстой байжээ. Уг төсөлд Таиландын “Ratchaburi Electricity Generating Holding”, Өмнөд Солонгосын “Korea Western Power”, “Lao Holding State Enterprise” зэрэг компани хамтран оролцсон байна.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404