З.Энхболд: Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан
2019/11/01

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр, ҮХЦ-ээс гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон талаар хэлэхдээ “УИХ туйлын хариуцлагагүй ажиллаж байна. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар худлаа ярьж байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл авахад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. УИХ-ын хийсэн буруу шийдвэрийг цэц зассан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт ашиглавал олборлогчид 5 хувийн АМНАТ төлнө. Ингэхээр монголын бүх үйлдвэр хаагдана. Гуравдугаар сараас энэ хууль хэрэгжихэд 100 гаруй дотоодын үйлдвэр хаагдсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой" гэв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404