МОНГОЛ ХӨӨМЭЙЧИД ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
2019/10/31

Язгуур соёлын үнэт өв "#ХҮН_ХӨГЖИМ" болсон Монгол хөөмийг "ГИННЕСИЙН_НОМ"-д бүртгүүлэх сорилтод амжилттай оролцлоо. 1308 хөөмийч нэгэн зэрэг "Халуун элгэн нутаг” дууг хөөмийлж “Дэлхийн дээд амжилт”-ын эзэн болсныг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгч Анжeла У, Рeгги Лу нар албан ёсоор зарлаж “БАТЛАМЖ”-аа гардуулан өглөө.

Хамгийн балчир хөөмийч гурван настай байсан бол хамгийн ахмад нь 80 настай хөөмийч байжээ. Энэ дээд амжилтыг тогтоохын тулд манай улсын хөөмийчид тал талаас цугларжээ. Энэхүү арга хэмжээнд манай сургуулийн Үндэсний урлагийн тэнхимийн Язгуур урлагийн Хөөмэйн ангийн 35 багш, оюутнууд, төгсөгчид амжилттай оролцлоо.

Монгол хөөмэйг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх “Түүхэн бахархлын өдөр”-ийг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Дэлхийн хөөмэйн холбоо хамтран зохион байгуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404