ЦЕГ-ын дарга С.Баатаржав: Хятад иргэдийг хэргийн шалгалт хийхээс биш энэ улсуудыг хэрэг үйлдсэн гэж шалгах асуудал байхгүй
2019/10/30

Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав Хятад иргэдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө "Цагдаагийн газар хуулийнхаа хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Манайд кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс бий. Энэ асуудлын хүрээнд үүрэн телефоны зарим операторууд болон тухайн зочид буудлуудыг шалгана. Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байх "Union", Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах "Амар", Баянзүрх дүүргийн 13-р хороонд байх "Оринтал", Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байх "Кентавр" зочид буудлуудаас баривчилгаа хийсэн. Одоогоор шалгалт хийгдэж байгаа тул ямар нэг тодорхой мэдээлэл алга. 

Тухайн 700 гаруй иргэд хэрэг анх шалгахад байсан байрандаа бүгдээрээ байгаа. Байр савны асуудлаас болоод бид тэднийг хорьж саатуулж чадахгүй. Одоогоор тэдний бичиг баримтыг нь шалгаж байгаа тул гарах боломж байхгүй. Нэмж шалгалт явагдана, хяналт үргэлжилж байна. Ер нь бол энэ хүмүүсийг буцаагаад явуулна шүү дээ. Бид зохион байгуулахтай холбоотой асуудлаар хэргийн шалгалт хийхээс биш энэ улсуудыг хэрэг үйлдсэн гэж шалгах асуудал байхгүй. Орж ирсэн хүмүүсийн дийлэнх нь аялал, жуулчлал, бизнесийн чиглэлээр орж ирсэн" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404