"ZTE” компаний цэвэр ашиг 156.9 хувиар өсжээ
2019/10/29

БНХАУ-ын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “ZTE” компанийн энэ оны эхний гурван улирлын цэвэр ашгийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 156.9 хувиар өсжээ.

2019 оны 1-9 дүгээр сарын хугацаанд “ZTE” компанийн цэвэр ашиг 4.13 тэрбум юань буюу 580 сая ам.доллар хүрч, орлогын хэмжээ 64.24 тэрбум юань хүрч өссөн байна. “ZTE” энэ хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажилд 9.36 тэрбум юанийг зориулсан нь үйл ажиллагааны орлогын 14.6 хувьтай тэнцжээ. 

“Манай компани дэлхий даяар “5G” сүлжээний 35 арилжааны гэрээ байгуулж, 60 гаруй үүрэн холбооны оператортой нягт хамтран ажиллаж байна” гэж “ZTE” компанийн мэдэгдэлд дурдсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404