Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно
2019/10/29

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна.

Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумдын төлөөлөл мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг Нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил тайлбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах аж.

1. БГД-ийн Хишиг худалдааны төвд Ховд, Завхан, Говь-Алтай

2. БЗД-ийн Жуковын хөшөөний урд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий

3. СХД-ийн Хархорин захын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв аймаг

4. СБД-ийн Саруул төвд Дорноговь, Дархан-Уул, Архангай, Орхон

5. ЧД-ийн Амин хүнс төв Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговь

6.  ХУД Лавай төвд Баягхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгуудын өргөтгөсөн худалдаа болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404