АТГ эрүүгийн 320 хэргийг шалгаж байна
2018/07/25

АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны эхний 6 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 552 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 342-оор их буюу 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа ажээ. Хүлээн авсан 552 гомдол, мэдээллээс 287 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 209 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоо 31 гомдол ажиллагаанд шалгагдаж байгаа гэнэ.
2018 оны эхний хагас жилийн байдлаар 84 хэргийг шүүхэд шилжүүлэхээр, 175 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаахаар прокуророт шилжүүлжээ. Харин 21 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 хэргийг түдгэлзүүлж,  320 эрүүгийн хэргийг одоо шалгаж байгаа ажээ. Харин энэ сард мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 47 хувийг шийдвэрлэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404