Сэтгүүлч М.Уянгын мэс засал амжилттай болжээ.
2019/10/26

Үнэний төлөө, ядарсан зовсон бусдын төлөө үзэг барин тэмцэж явсан ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч Мягмарын Уянга үхэл амьдралтай тэмцэж буй харамсам мэдээ олны сэтгэлийг эмзэглүүлж байв.  

 

Тэрбээр жил гаруй хугацаанд хэвлийн диализтай явж өдөр болгон түүнийгээ сольж ажлаа тасралтгүй хийсээр ирсэн.  Гэвч өвчин нь хүндэрсээр хөл гар нь хавагнаж, ажлаа хийх байтугай явахад ч хүндрэлтэй болж бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх зайлшгүй шаардлага тулгараад байв. БНСУ-д цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ мөн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхэд 120 сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд сайхан сэтгэл монголын ард түмэн болон мэргэжил нэгт нөхдийн хандив тусламжаар эмчилгээний төлбөр бүрэн цугласан. 

 

 

Тэгвэл сэтгүүлч М.Уянгын мэс засал амжилттай болжээ.

 

Энэ тухай түүний хань Ц.Ариунболд "Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан өдөр өчигдөр тохиож, эхнэр маань Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хийлгэлээ. Гардан удирдсан эмчийнх нь хэлж байгаагаар хагалгаа маш амжилттай болсон гэсэн юм. Олон хүний ерөөл буянаар манай гэр бүлийн цаашдын амьдрал гэрэл гэгээтэй боллоо. Аз жаргал бялхсан энэ өдрүүд дээр баяр нэмж ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, эхнэр Мөнхжаргалын хамтаар холоос биднийг зорин ирж ханийн минь ETV телевизийн хамт олны сэтгэлийн үгтэй захиаг, МOGOL үндэсний брэндийн бэлгийн хамт өгч, өөрсдөө хувиасаа дахин мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байсны ачаар миний хань М.Уянга хөл дээрээ босч , гэрэл гэгээтэй амьдрал ѳѳд алхах боллоо. Баярлалаа та бүхэндээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404