Мал төхөөрөх үйлдвэрийн ажилчид химийн бодист хордсон байж болзошгүй
2019/10/26

Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт өчигдөр өглөө буюу энэ сарын 25-ны 09:30 минут орчимд “Хүн ухаан алдсан, бие нь муудсан” гэх дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очиход тус үйлдвэрийн байранднэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэнхордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулсан.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд МХЕГ-аас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байна. Урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй аж. Прокурорын хяналтан дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байна.

 

18:30 цагийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2 хүн, дотрын тасагт 1 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэг дээр 6 хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404