Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын цолыг хураах шийдвэр гарчээ
2019/10/25

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны хурал болж, допинг хэрэглэсэн нь илэрсэн Э.Оюунболд аварга, Д.Цэрэнтогтох начин хоёрын бүх давааг хүчингүй болгосон байна. Тодруулбал Э.Оюунболд аваргын есөн давааг, Д.Цэрэнтогтохын таван давааг хүчингүй болгож, тус бүр хоёр жилээр барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргажээ.

Мөн таваас дээш даваанд унасан бөхчүүдийн цолыг олгох шийдвэр гаргажээ. Шадар сайд Ө.Энхтүвшин энэ талаар хэлэхдээ "Дөрвөн бөхийн цолыг нөхөж олгоно, баяр наадмын хорооны энэ шийдвэр эцсийнх биш. Ерөнхийлөгч шийдвэр гаргана" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404