“Хагабис” хар салхинд нэрвэгдэн амиа алдсан хүний тоо 80 хүрчээ
2019/10/21

Японыг дайран өнгөрсөн “Хагабис” сүйрэлт хар салхинд нэрвэгдэн амиа алдсан хүний тоо 80 хүрч, сураггүй алга болсон хүний тоо 11 болжээ.

 

Хар салхинд хамгийн их нэрвэгдсэн Фүкүшима мужид 30 хүн амиа алдсан бол Миаги мужид 17, Канагава мужид 14 хүн амиа алджээ. Точиги, Гунма мужуудад 8 хүн амиа алдсан бол Нагано, Сайтама, Иватэ, Ибараки мужуудад есөн хүн амиа алдсан байна. Шизүока, Чиба мужуудад 2 хүн амиа алджээ.

 

Үүнээс гадна байгалийн гамшгийн улмаас 33 мужид 398 хүн гэмтжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404