НАМЭХ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл боллоо
2019/10/18

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит VII хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох санал хураалт саяхан болж нийт төлөөлөгчдийн 75 хувийн саналаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгожээ.

Хот хөдөөгийн 400 орчим төлөөлөгч ирж оролцсон хуралдаан үргэлжлэн зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Түүнчлэн дүрмийн томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404