“Хьюстон Рокетс” багийн тоглолтуудыг CCTV гаргахаа түр хугацаагаар зогсоожээ
2019/10/18

Энэ сарын эхээр “Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Дерил Мори Хонконгийн жагсаалын талаар жиргэсний улмаас Хятадын фирмүүд тус багийг ивээн тэтгэх, тоглолтуудыг нь телевизээр нэвтрүүлэх ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ.

Хятадын төрийн өмчит “CCTV” болон “Tencent” компани “Хьюстон Рокетс” багийн тоглолтуудыг нэвтрүүлэхээ зогсоож, Хятадын Сагсан бөмбөгийн холбоо тус багтай хамтын ажиллагаагаа түр зогсоохоор болжээ. Мөн Хятадын спорт хувцасны “Li-Ning” брэнд болон “Хьюстон Рокетс” багийн Хятад дахь ивээн тэтгэгч “Shanghai Pudong” хөгжлийн банк дээрхтэй ижил шийдвэрийг гаргасан байна.

“NBA” нь Хятадад ихээхэн нэр хүндтэй бөгөөд 800 сая гаруй үзэгчтэй ажээ. 1992 онд “NBA” анхны оффисоо Хонконгт нээснээр хоёр талын харилцааны эхлэл тавигджээ. 2002 онд Хятадын тамирчин Яо Мин “Хьюстон Рокетс” багтай гэрээ байгуулснаас хойш тус багийн Хятад дахь дэмжигчид ихээхэн нэмэгдсэн байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404