АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2019/10/18

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон  нийтэд Авлигатай тэмцэх газрын үйл ажилллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилан танилцуулах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс гурван хоногийн хугацаатай ажиллана.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас иргэд олон нийттэй “Танай аймагт” уулзалт өдөрлөг зохион байгуулах бөгөөд уг өдөрлөгт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран оролцож, иргэдэд зарим үйлчилгээг газар дээр нь өгөхөөр ажиллаж байна. Мөн Төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалт мэдээлэл өгөх, Авлигатай тэмцэх газраас 2018, 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь сонсох, гомдол мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, дээрх ажлыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404