НАРАНТУУЛ ОУ-ЫН ХУДАЛДААНЫ ТӨВД “ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
2019/10/18

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Нарантуул Олон Улсын худалдааны төв хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” ОУ-ын худалдааны төвд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээл  нар оролцов.  

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны гол зорилго нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм.

Мөн энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байгууллагууд бусдадаа түгээн дэлгэрүүлж, санаачилгатай ажиллахыг уриалж байгаагаараа онцлог болж байна.

Тус аяны хүрээнд “Нарантуул” Олон улсын худалдаан төвд зарлагдсан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд үйлчлүүлэгчиддээ бэлэг барих, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх, эерэг хандлагад уриалах гурван үйлчилгээг нэвтрүүлж чадсан хувь хүнийг шалгаруулан 1 сая төгрөг ний мөнгөн урамшуулал олгох юм.

 Олон Улсын хэмжээнд Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, нийгмийн салбар тэр дундаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагуудаас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотой шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжлийн орчныг бүрдүүлэх “10 санаачилга–10 ажил” аяныг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төр, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг хэрэгжүүлэхээр зорьж, энэхүү аяны нээлтийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан эхлүүлж байгаа нь онцлог юм.

 Учир нь та бүхэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж,  худалдан авагчдаа хүндэтгэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч түнш байгууллагуудад жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

 Иргэн бүрийн эерэг хандлага, эелдэг харилцаа нь эрүүл нийгмийг бүтээж, амжилтад хүрэх  үндэс болно.

Цаашид үйлчилгээгээрээ манлайлан ажилласан хувь хүн, албан байгууллагыг урамшуулах, нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах юм” гэлээ.

Энэхүү арга хэмжээний үеэр залуучуудад зориулсан явуулын автобусны үйлчилгээгээр дамжуулан эрхзүй болон сэтгэлзүйн зөвлөгөө, нийгмийн даатгалын мэдээллийг худалдаа эрхлэгчид болон  худалдааны төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд өгч ажиллалаа.

Мөн Нарантуул Олон Улсын худалдааны төв дээр худалдаа эрхэлж  найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа 2 иргэнийг урамшуулан алдаршуулсан юм. 

Цаашид  “Залууст ээлтэй үйлчилгээ аян”-ыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлийн 9 дүүргийн  томоохон худалдааны төвүүдэд болон жижиг худалдааны цэгүүдийг хамруулан тогтмол зохион  байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404