АХБ-ны 60 сая долларын зээлээр авто зам шинэчилж өргөтгөнө
2018/07/24

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк Улаанбаатар-Дархан чиглэлд өргөтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд засвар шинэчлэлийн ажлыг хийх 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн хэлэлцээр байгууллаа. Гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын усэг зурсан юм. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Зам дагаж хөгжил гэдэг. Монгол Улсын хувьд маш чухал авто зам болох Улаанбаатараас Дархан Алтанбулаг чиглэлийн 311 км авто замыг шинэчлэн өргөжүүлэх болсонд таатай байна. Энэ зам манай улсын хувьд эдийн засгийн маш чухал ач холбогдолтой. Үүнийг ойлгож Азийн хөгжлийн банк бидэнд тусалж, бүс нутгийг хөгжүүлэх төслийн хүрээнд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Энэ жил барилгын ажлыг эхлүүлэхийн төлөө ажиллана. Улаанбаатар Дархан чиглэлийн замыг өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Энэ замд есөн хар цэг буюу байнга аваар, осол гардаг газрыг тодорхойлсон. Бид барилгын зургийг захиалж хийлгэнэ. Ингэхдээ замыг өргөжүүлж, бэхжүүлсэн, есөн хар цэгийг засах даалгавар өгнө. Мэдээж бүх замыг засахаас гадна шинэчилж өргөжүүлнэ. Энэ ажил Азийн хөгжлийн банкны хяналтад явна. Тендерийг Азийн хөгжлийн банкны шаардлагын хүрээнд Зам тээврийн яам зарлана" гэлээ. 

"Азийн хөгжлийн банктай 60 сая ам долларын авто-зам өргөтгөл, шинэчлэлийн төсөлд гарын үсэг зурсан бөгөөд тодорхой хэмжээнд хугацаа алдсан боловч өнөөдөр энэ ажлыг эхлүүлэх боломжтой болж байна" хэмээн Ч.Хүрэлбаатар сайд онцлов.  Дархан чиглэлийн авто замыг концвссоор барихаар болж гэрээнд гарын үсэг зурсан ч тэр нь ажил хэрэг болж чадаагүй өнөөдрийг хүрсэн шалтгаан нь гүйцэтгэгч компани нь санхуүжилтээ олж чадахгүй нөхцөл үүссэн аж. Эдийн засгийн тооцоогоо хийгээд барих боломжгүй гэсэн мэдэгдлийг Засгийн газарт өгсөн бөгөөд Засгийн газар Азийн хөгжлийн банктай ярилцаж, 60 сая ам.доллар буюу 150 тэрбум төгрөгийг 27 жилийн хугацаатай 0,6 хувийн хүүтэй авч 7 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Хоёр хилийг холбосон "Нэг бүс, нэг зам" төслийн хүрээнд энэ чиглэлийн замыг өргөтгөн, шинэчлэх юм. Долоон жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404