СБД-ийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
2019/10/18

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори нь нийт бүрэлдэхүүн хэсгээр олон улсын MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа.

Чанарын стандартын гэрчилгээ авснаар тус лаборатори нь олон улсын магадлан итгэмжлэлийг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй 12 дахь лаборатори болж байгаа юм. Мөн бусад дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд дунд итгэмжлэгдсэн анхдагч лаборатори боллоо.

Тоног төхөөрөмж, орчин нөхцөл, эмч ажиллагсдын ур чадвар зэрэг нийт бүрэлдэхүүн хэсгээр олон улсын түвшинд нийцсэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лабораторийн үйл ажиллагаа ийнхүү өргөжиж, стандарын шаардлагыг хангасан шинжилгээний хариуг үйлчлүүлэгчдийн гарт чанар, хүртээмжтэй байдлаар хүргэж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404