Б.Лхагвасүрэн: "Саарал жагсаалт"-д орохооргүй ажил хийсэн
2019/10/17

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсыг саарал жагсаалт” талаар мэдээлэл хийж,  сэтгүүлчдийн асуултад хариулав.

 -Манай улс “саарал жагсаалт”-д орох нөхцөл бүрдсэн гэсэн үг үү?

 -Бид өнгөрсөн хугацаанд юу хийсэн талаар тайлангаа тавьсан. Албан ёсны дүн нь гарсан. Манайх 35 үзүүлэлтийг хангасан гэдэгт орсон. Техникийн үзүүлэлтээрээ хангалалттай гэдэг үнэлгээгээ авсан. Бангконгт хэрэгжилтийн үнэлгээгээ өгч, нийт 11 үзүүлэлт нь дундаас доогуур байсан. 40 үзүүлэлтийн 20 хүртэлхийг хангаагүй тохиолд ордог. Бид 35 үзүүлэлтийг хангаад байгаа учир “Саарал жагсаалт”-д орохооргүй байгаа. Хийсэн ажлаараа бид “Саарал жагсаалт”-д орох үндэслэлгүй. Хурлаа хийгээд юу гэж зарлахыг мэдэхгүй байна. Ямартай ч "саарал жагсаалт"-д орохооргүй ажил хийсэн.

 -Энэ жагсаалтад орсноор олон улсын байгууллагууд хамтын ажиллагаагаа зогсоох уу?

 -Энэ удаагийн хуралд Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч н.Эрдэмбилэгийн ахалсан гурван хүний баг оролцож байгаа. Ер нь 2016 оноос эхлээд шар гэрэл ассан байсан. Өнөөдөр Монгол Улстай санхүүгийн хувьд үйлчилгээ үзүүлж байгаа улсууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Зарим банкууд 2017 оноос эхлээд зогсоосон. Бид өнөөдөр л зарлагдах гэж байгаа болохоос биш 2017 оноос эхлээд шар гэрэл ассан байсан.

 -“Саарал жагсаалт”-д орсноор ОУВС-гийн хөтөлбөр зогсох уу?

 -ОУВС-гийн хөтөлбөр үргэлжилнэ.

 -Манай улсын хангаагүй гээд байгаа үзүүлэлтүүд юу вэ?

 -Өмнө нь хэрэгжих 11 үзүүлэлтийн 10 нь хэрэгждэггүй байсан. Хяналт хийгээд явж байгаа учир зарлаагүй байсан. Монгол Улс энэ хооронд 35 хувь буюу талаас илүү хувийг нь хийсэн гэж зарласан.  Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байдаг.  Үүнд Монголын нотариатчдын танхим, Хуульчдын холбоо зэрэг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч зэрэг газруудын эрсдлийн үнэлгээ хий гэдэг. Эдгээр байгууллага хуулиараа санхүүгийн мэдээ өгөх үүрэгтэй этгээд. Тэд сэжигтэй гүйлгээгээ мэдээлэх үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл эдгээр газраас мэдээлэл ирж байгаа. Тиймээс хяналт тавьдаг байгууллага нь эрдслийн үнэлгээ хийх ёстой гэж байгаа юм. Саяхан Мөнгө угаах, терроримзтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Ингэснээр эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тавих боломж бүрдэнэ.

 -Сангийн яам, СЗХ-ноос хамааралтай асуудал үүссэн гэсэн?

 -Шалгаад зөрчил илрүүлж байна. Гэхдээ илрүүлсэн зөрчлөө арилгахгүй байна гэж дүгнээд байгаа. Бид давтамжтай мэдээлж байх ёстой.

 -“Саарал жагсаалт”-д орсон тохиолдолд банкуудаар төлбөр тооцоо явагдахад асуудал үүсэх үү?

 

-Шар гэрэлтэй, эрсдэлтэй үнэлгээтэй байгаа учраас олон шалгуур тавина. Төлбөр тооцоо явбал өртөг нэмэгдэнэ. Төлбөр тооцоо зогсоно гэж харахгүй байна. Хугацаа удааширч, зардал нэмэгдэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404