Барселонад жагсаал цуглаан өрнөж байна
2019/10/17

"Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнд хүчирхийлэл байх ёсгүй. Бид хүчирхийллийг зэмлэн буруушаасаар ирсэн. Гудамжинд болж буй үйл явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй” хэмээн тэрбээр хэлжээ.

Тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад холбогдсон Каталонийн улс төрчдөд шийтгэл ногдуулах тухай шүүхийн шийдвэрийг Испанийн Дээд шүүх өнгөрсөн даваа гарагт гаргасан бөгөөд тэдэнд 13 хүртэлх жилээр хорих ял оноожээ. Үүний дараа Барселонад жагсаал цуглаан өрнөж эхэлсэн байна. Каталонийн Засгийн газрын орлогч дарга асан Ориол Жункераст хамгийн хүнд шийтгэл буюу 13 жил шорогд хорих ял оноожээ.

Испанийн бүрэлдэхүүнээс гарах тухай санал хураалт Каталонид 2017 оны 10 дугаар сарын 1-нд болсон юм. Испанийн эрх баригчид энэ санал асуулгыг хууль бус гэж үзэж, санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ. Мөн оны 10 дугаар сарын 27-нд Каталонийн парламент тусгаар тогтнолоо зарлан тунхаглах тухай тогтоолыг баталсан. Үүний хариуд Испанийн вант улсын засгийн газар Каталонийн өөртөө засах эрхийг нь хязгаарлах боломж олгох Үндсэн хуулийн 155-р зүйлийг хэрэгжүүлсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404