Хонконгт эмх замбараагүй байдал үргэлжилж, 18 дүүрэгт жагсаал цуглаан өрнөжээ
2019/10/14

Өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт эмх замбараагүй байдал үргэлжилж, 18 дүүрэгт жагсаал цуглаан өрнөжээ.

"Метроны буудалд жагсагчидтай мөргөлдөх үеэр нэгэн цагдаагийн ажилтан хүзүүн тус газраа гэмтсэн" гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, цагдаагийн ажилтан руу “хурц үзүүртэй” зүйлээр халдсан этгээд хэргийн газраас зугтсан байна.

Хонконг дахь сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчид өнгөрсөн зургадугаар сараас жагсаж эхэлсэн бөгөөд уг баримт бичгийг эргүүлэн татсан хэдий ч жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа юм.

Жагсагчдыг догширсон тохиолдолд л хүч хэрэглэх байр суурийг цагдаа нар баримталсан хэвээр байгаа аж. Бээжингийн засаг захиргааны үзэж буйгаар, Хонконг дахь нөхцөл байдал нь Хятадын дотоод хэрэгт гадаадын орнууд хөндлөнгөөс оролцож буйгаас үүдэлтэй ажээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404