Угаарын мэдээллийг нуу гэсэн үү?
2019/10/12

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Нүүрномондоо дөнгөж сая ингэж мэдээллээ. Гэтэл иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон гээд байдаг. Тэр зарчмаараа өнөө өглөөний мэдээллийн үеэр урьд шөнийн байдлаар нийт 15 өрхийн 32 хүн хордсон гэх дуудлага өгснөөс хоёр том хүн, нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг мэдээлсэн. Зарим шинжилгээний хариу үдээс хойш гарна гэсэн байгаа. Тэгэхээр нас баралт, угаарын хийнд хордсон тухай мэдээллийг эмнэлгүүдэд чандлан нууцлахыг үүрэгдсэн нь ямар учиртай юм бол. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Тийм асуудал байхгүй” гэсэн хариу өгсөн юм.

image

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404