Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөхийг дэмжсэнгүй
2019/10/12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ёсзүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналын дагуу Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг чөлөөлж, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг оруулахаар болжээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Оюунхорол "Чуулганы хуралдаанд хамгийн идэвхитэй оролцдог гишүүд эмэгтэйчүүд. Д.Сарангэрэл гишүүнийг хасч байгаа бол оронд нь дараагийн эмэгтэй гишүүнийг оруулах хэрэгтэй" гэлээ.  Уг горимын саналаар санал хураалт явуулсан боловч дэмжигдсэнгүй.Тиймээс байнгын хорооны саналаар Ёс зүйн дэд хороонд өөрчлөлт оруулах санал хураалт явуулав. Гэвч гишүүдийн олонхи дэмжээгүй учир өмнөх бүрэлдэхүүн хэвээр үлдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404