Туркийн зэвсэгт хүчин Сирийн 181 байгууламжид цохилт өглөө
2019/10/11

Туркийн зэвсэгт хүчин Сирийн нутаг дэвсгэр дэх цэргийн ажиллагааныхаа эхний үеэр 181 террорист байгууламжийг устгасан гэж тус улсын Үндэсний Батлан ​​хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.

Тэд "Евфрат голын эргээс зүүн талд явуулж буй ажиллагааны үеэр Туркийн агаарын болон цэргийн хүчин, бусад байлдааны ангиуд террорист байгууллагуудад харьяалагддаг 181 байгууламжид цохилт өглөө" гэж мэдэгджээ.

Лхагва гарагт Анкара Сирийн хойд хэсэгт цэргийн шинэ ажиллагаагаа явуулж, Курдын цэргийн ангиудын байрлах бүсэд агаараас цохилт өгч эхэлсэн аж. Сири улсын SANA мэдээллийн агентлаг энэхүү ажиллагааг түрэмгийлэл хэмээн тэмдэглэжээ.

Түүнчлэн уг асуудлын улмаас Франц, Герман, Их Британи, Бельги, Польш улсууд пүрэв гарагт Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хаалтын хуралдааныг зарласан байна.

Анкара өнөөг хүртэл Сири улсад цэргийн хоёр ажиллагааг явуулж байсан бөгөөд үр дүнд нь тэд  Африн хотыг эзэлж, Азаз ба Жарабулусын хооронд аюулгүйн бүсийг байгуулж чадсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404