АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2019/10/10

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталсан талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-т өгсөн аж. Үүний дагуу АТГ-аас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байсан бөгөөд хэргийг шалгаж, яллагдагчаар татах тооцох тогтоол батлан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404