АНУ, Европын хооронд худалдааны дайн эхэлж байна
2018/07/24

АНУ болон хуучин тивийн хооронд хэдийнээ худалдааны дайн болж байна гэж Францын эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Мэр мэдэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

“Худалдааны дайн бол дэлхийн эдийн засгийн өсөлтөд  аюул учруулж  буй бодит зүйл мөн гэдгийг G20-ийн бүлэг дэх бүх орон ойлгож байна.  Эрүүл саруул бодол гаргаж, дүрэм журам болон өөрийн холбоотнуудыг  хүндэтгэхийг би АНУ-аас хүсч байна” гэж тэр мэдэгджээ.

Цагаан ордны зүгээс  эхний алхам хийгээгүй байхад, “ Европын комиссын зүгээс  худалдааны яриа хэлэлцээний талаар албан ёсны санал гаргах  аргагүй юм.  Тийнхүү  хариу арга хэмжээ авахаас өөр зам Европт үлдэхгүй” гэж сайд хэлсэн байна.

Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард  G20-ийн сангийн сайд болон төв банкны тэргүүн нартай  Буэнос-Айрес хотод  уулзахдаа, Вашингтоны засаг захиргааны эхлүүлсэн худалдааны дайн  дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац,  АНУ-ын гаалийн татвар болон тарифт  “гарцаагүй нөлөөлж,  дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0,5%-иар буурахад хүргэж болох юм” гэж мэдэгджээ.

Трамп  хятадын барааны  талаар  эхний  хязгаарлах арга  авахыг сайшаасан 2017 оны сүүлчээр дэлхийн хоёр томоохон  худалдааны зөрчил эхэлсэн юм.  Цаашид Хятад, түүнчлэн Европ, Орос болон дэлхийн бусад хэсгийг   гаалиар хавчих  арга хэмжээ зөвхөн л өргөжсөн нь  худалдааны бүрэн хэмжээний дайн дэгдэхэд хүргэж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404