Үерийн голомтоос 2500 гаруй айлыг нүүлгэжээ
2018/07/20

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. 

Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцах, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Улсын онцгой комиссыг мэдээллээр хангах зорилгоор  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа юм. 

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангах, үерт нэрвэгдсэн иргэдийн судалгааг гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Үерт нэрвэгдсэн 185 өрхийн 668 иргэнийг найман байрлал дахь түр хорогдох байр  /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургуулийн дотуур байр, 6, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулж, 345 өрхийн 1844 иргэнийг аюулгүй газарт, нийт 530 өрхийн  2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Үерийн голомтноос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404